“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж
Улаанбаатар хот              Огноо. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Зөвлөмж
         “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан 5 дахь удаагийн хурлаас дор дурдсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд хандан гаргаж байна. Үүнд: 

Нэг. БСШУСЯ-д хандсан зөвлөгөө

БСШУСЯ-ны удирдлага, холбогдох газар, хэлтэст дор дурдсан зөвлөмжийг өгч байна. Үүнд:
-Манай улсын боловсролын чанарыг нэмэгдүүлж түүний хувь хүний амьдралд нөлөөлөх хувь нэмрийг өсгөх, нийгмийн сайн сайханд нэмэх үнэ цэнийг өсгөх,  дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх жинг нэмэх, хамгийн чухал нь, боловсролоор эх орондоо мэдлэгийн даяар зах зээлээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулах, “мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч” болгохын тулд боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхэл, цул байдлаар шинжилж, төв, зөв хандлагаар харж үе шаттайгаар үргэлжлүүлж шийдвэрлэх,  
-Боловсролын салбарын үйл бүрийг үнэн өртөгжүүлж цэнэжүүлэх.
-Үнэн бодитой өртөгтэй үйл бүрээс үр дүн, үр ашиг, үр өгөөж нэхэх соёлыг бий болгохыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх.
-Ингэж өртөгжүүлж, үр өгөөж нэхэхэд бидэнд боловсролын эдийн засгийн ухаан, бас боловсролын эдийн засгийг бодлогоор дэмжин хөгжүүлэх.
- Боловсролын эдийн засгийн ухааныг ийм учраас энэ улсад бодлоготой хөгжүүлж, үндэсний хүний нөөцийг бүтээх бодит шаардлага байгааг тусган ажиллах,
  Үүний тулд дор дурдсан асуултад хариулт өгч, улмаар энэ талаар судалгааны үндэслэлтэй бодлого боловсруулж урт хугацаанд тогтвортой  хэрэгжүүлэх.Үүнд: 

1.1.  Ерөнхий боловсролын түвшинд:

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцах нэг хүүхдийн хувьсах зардлыг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл өртөгжүүлэх аргачлалаар яаж үнэн бодитой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг бүлэгт байх хүүхдийг тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр өгөөж, үр ашигтай байхаар хэрхэн оновчтой зөв тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын нэг сургууль, цэцэрлэгт байх хүүхдийн тоо, анги бүлгийн тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байршил, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой хийх вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарь, цалинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний хичээлийн тоо, үзэх цагийн хэмжээг хөрөнгө оруулалт, үйчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн зөв тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн нэг цагийн ажлын багтаамж, бүрдэл, багшийн тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Ерөнхий боловсролын үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын үр дүн, үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг гүйцэт тогтоож ерөнхий боловсролын эрэлт, нийлүүлэлтийн хийгээд үйлдвэрлэлийн функцийг хэрхэн бичих вэ?
-Ерөнхий боловсролын салбарын төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулалт үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн бодитой төлөвлөж хэрэгжүүлэх вэ?
-Ерөнхий боловсролын бодлогыг үйлчилгээ, хөрөнгө оруулалт үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлэх вэ?
  2.1.  Дээд боловсролын түвшинд:
-Их сургуулийн нэг кредит цагийн агууламж, бүрдэл бүхий бүхэл, багц ажлын үнэ цэнийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл өртөгжүүлэх аргачлалаар  яаж үнэн бодитой тогтоож болох вэ?
-Их сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгын үнэ цэнэ, үзэх хичээл, судлах цагийн тоо хэмжээг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв тогтоох вэ?
-Их сургуулийн хичээлд суух оюутны тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Манай улсад байвал зохих их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төрөл, хэлбэр, тоо,  байршил, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Их сургуулийн профессорын нэг цагийн ажлын багтаамж, бүрдлийг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Их сургуулийн багшийн ангилал, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Дээд боловсролын үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг гүйцэт тогтоож мэргэжлийн болон дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийн хийгээд үйлдвэрлэлийн функцийг хэрхэн бичих вэ?
-Дээд боловсролын бодлого, төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлэх вэ?
       


Хоёр. Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн удирдлагад хандсан зөвлөгөө

Боловсролын хүрээлэн, БМДИ-ийн удирдлага, холбогдох хэлтэс, мэргэжилтэнд ерөнхий боловсролын сургуулийн эдийн засгийн хичээл, сургалтыг чанаржуулах, мэргэжлийн багшийг бэлтгэх талаар дор дурдсан зөвлөгөөг өгч байна. Үүнд:
-ЕБС-ийн сурагчдад  эдийн засаг, санхүүгийн боловсролыг чанартай олгоход  эдийн засаг, санхүүгийн ухааны  дидактикийг тусгайлан эзэмшсэн буюу эдийн засгийн багш зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч эдийн засгийн багшийн хэрхэн бэлтгэх талаар үндэслэл, тооцоо, хувилбарыг боловсруулж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх,
-ЕБС-ийн эдийн засгийн багш бэлтгэн нийлүүлэх ажлыг дараахь хоёр хувилбараар хийх боломж байгааг анхаарч судлан үзэх. Үүнд:
1. ЕБС-ийн эдийн засгийн багшийг  өмнө нь 10 гаруй жил МУБИС-ийн Математик, Статистикийн Сургууль дээр амжилттай хэрэгжсэн D310800 индекстэй эдийн засаг, математик загварчлал, D310801 индекстэй эдийн засгийн хөтөлбөр дээр тулгуурлан математик, эдийн засгийн багш хосолсон мэргэжлээр бэлтгэх,
2. Их, дээд сургуулиар эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлийн мэргэжил  эзэмшсэн хүмүүсийг сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, эдийн засгийн дидактик, багшлах дадлагад хамруулж эдийн засгийн багш болгох хөрвөх хөтөлбөрөөр бэлтгэх.
 -ЕБС-ийн эдийн засгийн хичээл заах багш бэлтгэх асуудлыг шийдвэрлэхдээ МУБИС-иар  эдийн засгийн багш бэлтгэх зайлшгүй шаардлагатайг тус тус судлан тогтоосон судалгааны ажлын үр дүнд  анхаарал хандуулж, холбогдох зохион байгуулалт, бодлогын шийдэл хийх.
Гурав. Их дээд сургуулийн удирдлага, удирдах болон эрдмийн зөвлөлд хандсан зөвлөгөө
Мэдлэгтэй нь илүү эрх чөлөөтэй байх”-ыг энэ нийгэмд үнэт зүйл, академик соёл, академик үнэн болгох нь манай улсын их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил чанаржин сайжрахын язгуур эх үндэс юм. Мэдлэгтэй нь илүү эрх чөлөөтэй байхыг их сургуульд профессор үйл хэргээрээ ч, үнэ цэнээрээ ч үлгэрлэж байдаг. Ийм академик эрх чөлөөтэй, үнэ цэнэтэй, үлгэрлэх үйлстэй профессортой их сургуульд  “мэдлэгийн хүч хөгжлийн хүч”  болсон байдаг тул тэр аяараа, өөрөөрөө дэвжин цэцэглэдэг. Манай улсын их сургуулийг профессор төвтэй болгож, түүнд мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч болгохын тулд дор дурдсан чухаг 9 санаа, тодотгож тэмдэглэсэн 6 харьцааг эргэцүүлж үзэхийг зөвлөж байна. Үүнд:
1.    Манай улсын их сургуулийн профессорын нэг цагийн ажлын хөлсийг олон улсын жишиг дундажтай нийцүүлж байж гэмээнэ энэ улс эрдэм мэдлэг, ур чадвар, оюуны чансаа, бүтээл, туурвилаараа тэдэнтэй дүйцэж зэрэгцэнэ. Үүний тулд манай улсын профессорын нэг цагийн ажлын үнэ цэнийг одоогийн байгаагаасаа нь 3-13 дахин нэмэх шаардлагатай. Ингэснээр л энэ улсын их дээд сургууль хөдөлмөрийн зах зээлийн шинэ хэрэгцээтэй уялдсан оюутны шинэ шаардлагад нийцэн ажиллаж чадах профессор багшийг зөвхөн дотоодын төдийгүй гадаад зах зээлээс хөлсөлж гэрээлж, гэрээлж хөлсөн авч чаддаг болно.
2.     Манай улсын их сургуулийн багш[1] болон багш бусын[2] харьцааг олон улсын жишигт нийцүүлж 4:1 байлгаж захиргаа, удирдлагыг мэргэжлийн, чадварлаг, цомхон, үрлэгэн бус болгон захирлыг их сургуулийн эрдмийн зөвлөл, профессорын зөвлөлөөс ардчилсан байдлаар нээлттэй шалгаруулж сонгодог болбол зохино.
3.    Манай улсын их сургуулийн багшийн ажлын үнэлгээ, үнэлэмж, цалин хөлсний хэмжээг тэдний эрдэмжилт, ур чадвар, үр дүнгийн чанар, чансаатай шууд уялдуулж, үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар дахин тогтоох шаардлагатай. Ингэхдээ, профессорын сарын цалинг дэд профессорынхоос 20, ахлах багшийнхаас 30, багшийнхаас 50 хувиар тус тус илүү байлгавал зохино.
4.    Академик ёс зүй, ёс суртахуун, үнэт зүйлийн үлгэр их сургууль нь эрдмийн эрэмбэтэй байгууллага юм. Манай  улсын их сургуулийг ийм болгохын тулд ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хувиарийг дор дурдсан санааг тусган сайжруулж мөрдөх шаардлагатай. Үүнд:
-Их сургуулийн эрдмийн хамгийн дээд зэрэг нь  доктор (Ph.D), эрдмийн хамгийн дээд цол нь профессор байх. Үүнийг үнэт зүйл болгох,
-Зөвхөн профессор л их сургуулийн бүх  түвшний албан тушаал, ажил үүргийг гүйцэтгэдэг байх,
-Дэд профессор нь зөвхөн тэнхмийн эрхлэгчээр л ажилладаг байх,
-Ахлах багш, багш нь их сургуулийн саналын эрхгүй гишүүд байх, 
- Доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалаагүй бол их сургуульд багшлахгүй байх.
5. Их сургуульд багшийн сонгон шалгаруулж авахдаа зөвхөн мэргэшсэн байдлыг тооцож авдаг болбол зохино. Үүний тулд  горилогч  тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн байдлыг нь батлан тодорхойлсон 2-3 профессорын тодорхойлолттой байх,  мөн  дисссертацийнхаа гол үр дүнг тэнхмийн их семинарт хэлэлцүүлсэн байх, цаашилбал, эх хэл болон гадаад хэлний чадвараа нотлох баримт үзүүлбэл зохино.
6. Профессор нь их сургуулийн чанарын соёлыг тээгч, бүтээгч байдаг. Ийм учраас их сургуулийн бүх түвшний сургалт, эрдэм шинжилгээний ажлыг профессор төвтэй болговол зохино. Үүний тулд дор дурдсан чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Үүнд:
-Бакалаврын түвшний үндсэн судлагдахууны хичээл, сургалтыг  профессорын удирдлага, чиглэл дор багш, ахлах багш явуулж, түүнд туслах;
-Магистр, докторын сургалтын цөм нь профессорын их семинараар дамжиж явагддаг байх,
-Докторын зэргийн сургалтын элсэгч нь элсэхдээ түүний диссертацийг ажлыг удирдах профессорын тодорхойлолтой байх,
-Докторын зэрэг горилогчийн диссертацийн ажлыг үйл явцын эцэст нь  удирдагч болон тухайн их сургуулийн энэ чиглэлийн удирдагчаас өөр нэгэн профессор, мөн өөр их сургуулийн энэ чиглэлийн профессор, нийт 3 профессорын  дүгнэлт, дүнг үндэслэн докторын сургалтын алба хамгаалагдсан эсэхийг түүнд мэдэгддэг байх. 
7. Магистр, докторын сургалтын төлбөр нь тухайн профессорын ажиллаж буй салбар, сургууль, тэнхмийн мэдэлд байвал зохино.
8. Их сургуулийн профессорт түүний бакалавр, магистр, докторын оюутны тоотой дүйцүүлж тооцсон зөвхөн тухайн профессор л мэдэж эрдэм шинжилгээний ажилд зарцуулах профессорын санг бий болговол зохино. 
9. Бакалавр, магистр, докторын сургалтын төлбөрөөс захиргаа, удирдлагын зардалд оногдох  хувийг 5-иас хэтрэхгүй байлгавал ононо.


Хамтарсан  хурал зохион байгуулах комисс


[1] faculty
[2] administrative staff

Comments

  1. Hello everyone on here my name is Fumo Sadiku living in Malindi City Kenyan I want to tell a little more about a good hearten man called Benjamin Breil Lee working with funding service as loan officer, Mr Benjamin Breil Lee helped me get a loan of 37,115,225.00 Shillings on my trying time trying to get back on my feet to raise my business I know there are some of you here who are in financial difficulties to talk to Mr Benjamin on what's app +1-989-394-3740 Or  also with his personal E-mail on 247officedept@gmail.com I'm so glad for what he did for me and for his Bank accountant as well Accountant Hernandez Lucas Thank you very much for your work well done.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Өгүүлэлд тавигдах шаардлага

Хуралд оролцож шинийг сонсох нэгэн боломж