Posts

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж Улаанбаатар хот               Огноо. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Зөвлөмж          “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан 5 дахь удаагийн хурлаас дор дурдсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд хандан гаргаж байна. Үүнд:  Нэг. БСШУСЯ-д хандсан зөвлөгөө БСШУСЯ-ны удирдлага, холбогдох газар, хэлтэст дор дурдсан зөвлөмжийг өгч байна. Үүнд: -Манай улсын боловсролын чанарыг нэмэгдүүлж түүний хувь хүний амьдралд нөлөөлөх хувь нэмрийг өсгөх, нийгмийн сайн сайханд нэмэх үнэ цэнийг өсгөх,   дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх жинг нэмэх, хамгийн чухал нь, боловсролоор эх орондоо мэдлэгийн даяар зах зээлээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулах, “мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч” болгохын тулд боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхэл, цул байдлаар шинжилж, төв, зөв хандлагаар

Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

Image

Хуралд оролцож шинийг сонсох нэгэн боломж

Хуралд оролцож шинийг сонсох сайхан боломж МУБИС, МУИС, Боловсролын Хүрээлэн, БМДИ, Боловсролын Үнэлгээний Төв хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний уламжлалт тав дахь хурал МУБИС-ийн 3 дугаар байрны 123 тоот өрөөнд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9.00 цагт эхэлнэ. Цалин хөлс, салбарын ажлын хөлс, үнэлгээг сонирхсон хүн оролцож болно. Бодит өртөг, зардлаар бодит ажил хийгддэг. Хуурмагаар нь зөвхөн хуурмаг л хийгдэнэ. Бас салбарын тэргүүлэх судлаачтай уулзаж хоёр үг солих боломж гарна. Эрх мэдэлтнүүд ч ирж бас мэдэх тул уулзаж бас мэдэх.   Хурал зохион байгуулах комиссын дарга проф Ц.Лувсандорж 2018 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр

Өгүүлэлд тавигдах шаардлага

“ Боловсролын Эдийн Засгийн Тулгамдсан   Асуудал, Шийдэл, Арга Зам” Эрдэм Шинжилгээний Хурлын Өгүүлэл,  Постер Илтгэлд  Тавих Шаардлага Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих үндсэн шаардлага 1.1.          Эрдэм шинжилгээний өгүүллийн текстийг Arial фонтын 12 pt өндөртэй, үсгээр хоорондын зай “ double spacing” байх мөрүүд бүхий A4 хэмжээний 4-6 хуудаст багтаан  Америкийн Сэтгэл зүйчдийн холбооны дүрмийг [i] баримтлан хэлбэржүүлж бичсэн байна. 1.2.          Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд: -            Өгүүллийн нэр ( Title ) -           Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл -           Хураангуй (Abstract) -           Удиртгал (Introduction) -            Сэдвийн судлагдсан байдал (Literature Review) -           Арга зүй (Methodology) -           Үр дүн ( Results ) -           Хэлэлцүүлэг ( Discussion ) -           Дүгнэлт (Conclusion) -           Ном зүй (References) -           Өгүүллийг до