Posts

Showing posts from February, 2019

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж Улаанбаатар хот               Огноо. 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Зөвлөмж          “Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан 5 дахь удаагийн хурлаас дор дурдсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд хандан гаргаж байна. Үүнд:  Нэг. БСШУСЯ-д хандсан зөвлөгөө БСШУСЯ-ны удирдлага, холбогдох газар, хэлтэст дор дурдсан зөвлөмжийг өгч байна. Үүнд: -Манай улсын боловсролын чанарыг нэмэгдүүлж түүний хувь хүний амьдралд нөлөөлөх хувь нэмрийг өсгөх, нийгмийн сайн сайханд нэмэх үнэ цэнийг өсгөх,   дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх жинг нэмэх, хамгийн чухал нь, боловсролоор эх орондоо мэдлэгийн даяар зах зээлээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулах, “мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч” болгохын тулд боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхэл, цул байдлаар шинжилж, төв, зөв хандлагаар