Өгүүлэлд тавигдах шаардлага


Боловсролын Эдийн Засгийн Тулгамдсан  Асуудал, Шийдэл, Арга Зам”
Эрдэм Шинжилгээний Хурлын
Өгүүлэл,  Постер Илтгэлд  Тавих Шаардлага

Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих үндсэн шаардлага
1.1.         Эрдэм шинжилгээний өгүүллийн текстийг Arial фонтын 12pt өндөртэй, үсгээр хоорондын зай “double spacing” байх мөрүүд бүхий A4 хэмжээний 4-6 хуудаст багтаан  Америкийн Сэтгэл зүйчдийн холбооны дүрмийг[i] баримтлан хэлбэржүүлж бичсэн байна.
1.2.         Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
-           Өгүүллийн нэр (Title)
-          Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
-          Хураангуй (Abstract)
-          Удиртгал (Introduction)
-           Сэдвийн судлагдсан байдал (Literature Review)
-          Арга зүй (Methodology)
-          Үр дүн (Results)
-          Хэлэлцүүлэг (Discussion)

-          Дүгнэлт (Conclusion)
-          Ном зүй (References)
-          Өгүүллийг дор дурдсан нөхцлийг анхаарч 12 -аас хэтрэхгүй тооны үг оролцуулж нэрлэсэн байна. Өгүүллийн нэрийг тодруулах (bold)-гүй, мөн доогуур зурах (underlined)-гүй, харин орсон үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ.
1.3.            Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээллийн хэсэгт судлаачийн овог, нэр, цахим хаяг, байгууллагыг бичсэн байна. Цол, зэрэг, шагналыг бичихгүй.
1.4.            Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг нэг цогцолбороор 150-аас хэтрэхгүй тооны үгэнд багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
1.5.            Удиртгал нь судалгааны хураангуй танилцуулга, хураангуйн дэлгэрэнгүй илэрхийлэл тул түүнийг асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Удиртгалд ишлэл, зүүлтийг хийж болно. Удиртгалын хэмжээ нь судалгааны өгүүллийн нийт хэмжээ (үгийн тоо)-ний гуравны нэгээс хэтрэхгүй байвал зохино.
1.6.            Сэдвийн судлагдсан байдлыг ишлэл, зүүлттэйгээр илэрхийлсэн байна. Үүнийг удиртгал хэсэг эсвэл арга зүй хэсэгт багтаан бичиж болно.
1.7.            Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна. “Аргазүй” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

1.8.            Үр дүн нь судалгааны явц, үр дүнд олсон, хүрсэн, ажигласан, илэрсэн, нотолсон, мэдсэн, шинэ мэдлэг, баримт нотолгоо тул түүнийг судлаачийн оюун бодол, санаа, хүслээс хамааралгүйгээр илэрхийлнэ. “Үр дүн” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.
1.9.            Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино. “Хэлэлцүүлэг” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.
1.10.        Дүгнэлт нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. “Дүгнэлт” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.
1.11.     Ном зүйд Монгол хэлээр ашигласан материалыг БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан MNS 5271-2006, MNS 5638-2006, MNS 5639-2006 стандарт, англи хэлээр ашигласан материалыг текст дотор ишлэл хийх, мөн ном зүйн жагсаалтад оруулахдаа Америкийн Сэтгэл зүйчдийн холбооны дүрэм[2][2][2]-ийг баримтлан тус тус бичнэ. “Ном зүй” гэсэн хэсгийг тодруулахгүй, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.


Хоёр. Постер илтгэлд тавих үндсэн шаардлага
2.1.     Постер илтгэлийн цаасны хэмжээ нь 90 cм x120 см хэмжээтэй байна.
2.2.     Постер илтгэл нь дор дурдсан агуулга, бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:
-          Өгүүллийн нэр (Title)
-          Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
-          Удиртгал (Introduction)
-          Арга зүй (Methodology)
-          Үр дүн (Results)
-          Дүгнэлт (Conclusion)
-          Ном зүй (References)
2.3.       Постер илтгэлийг бэлдэх аргачлал нь эрдэм шинжилгээний өгүүллийнхтэй ижил байна. Зураг, бүдүүвч, өнгө, будаг, зохиомж нь зохицол, нийцэлтэй, уншигдахуйц байна.

 
Гурав. Илтгэл хүлээн авах
3.1.     Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, постер илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авна.
3.2.     Илтгэлийн файлыг *doc болон *pdf хэлбэрээр oonoomgl@yahoo.com хаягаар ирүүлнэ.

Эрдэм Шинжилгээний Хурал Зохион Байгуулах Комисс






[i] APA citation style; https://www.library.cornell.edu/research/citation/apa

Comments

  1. Hello everyone on here my name is Fumo Sadiku living in Malindi City Kenyan I want to tell a little more about a good hearten man called Benjamin Breil Lee working with funding service as loan officer, Mr Benjamin Breil Lee helped me get a loan of 37,115,225.00 Shillings on my trying time trying to get back on my feet to raise my business I know there are some of you here who are in financial difficulties to talk to Mr Benjamin on what's app +1-989-394-3740 Or  also with his personal E-mail on 247officedept@gmail.com I'm so glad for what he did for me and for his Bank accountant as well Accountant Hernandez Lucas Thank you very much for your work well done.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

“Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хамтарсан үндэсний 5 дахь удаагийн хурлаас гаргасан зөвлөмж